О.Энх-Эрдэнийн дуу Америкийн радиогоор цацагдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

"Авъяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн авъяастнуудын тухай мэдээлэл ертөнцийн чихнээ хэдийнээ хүрсээр байна. Тус шоуны оролцогч О.Энх-Эрдэнэ  алдарт "Amarillo by Morning" хэмээх дууг маш чадварлаг дуулсан билээ.

Тэгвэл түүний ковер хийж дуулсан дууг  нэг сая сонсогчтой Америкийн "KJ97", "93.7 The Bull" зэрэг радио  өөрсдийн фэйсбүүк хуудас болон вебсайт дээрээ  нийтэлжээ.

Тэд тус бичлэгийг тавихдаа "Энэхүү бичлэгийг George Strait өөрөө хараасай!" хэмээн тавьсан байна.

 

 

"Доор нь бичигдсэн коммент бүгд О.Энх-Эрдэнийн авъяасыг биширч, амжилт хүссэн байлаа.

Сэтгэгдлүүдээс иш татвал: 

  • Бүх ноотыг нь төгс дуулжээ.
  • Гайхалтай юмаа.
  • Яг л George Strait шиг дуулсан байна.
  • Биширмээр авъяастай залуу юмаа.
  • Яг энэ залуу шиг дуулж байхыг сонсоогүй юм байна. Үнэхээр гайхалтай" гэх зэрэг сэтгэгдэл хөвөрчээ.


Сонирхуулахад, George Strait нь Америкдаа "Коунтригийн Хаан" гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүх цаг үеийн хамгийн алдарт, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм. Ийн Америкийн Техас мужийн радио Монгол залуугийн авъяасыг онцоллоо.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.115.37) 2016 оны 12 сарын 09

Үнэхээр мундаг. Уярмаар

0  |  0
1(84.237.55.21) 2016 оны 12 сарын 04

Mundag avyastai zaluugaar baharhaj bn, ulam ih amjilt husie

0  |  0
cool(157.181.98.115) 2016 оны 12 сарын 04

bishren shutsen

0  |  0
Lkhamaa(27.123.214.113) 2016 оны 12 сарын 03

Vneheer goe duulsan shvv Ulam tom amjilt shvv Udahgvi delhiin mundag duuchin bolooroi

0  |  0
зочин(139.5.219.22) 2016 оны 12 сарын 02

Монголчууд бид муу юмыг өлгөж аваад л ам уралдаад бичдэг. Сайн юмыг ерөөсөө бахархаж бичихгүй юм. Хэхэ :)

0  |  0
Би(27.123.213.2) 2016 оны 12 сарын 01

МУНДАГ БАЙСАН АМЖИЛТ

0  |  0
Top