Р.Нямбаяр: Азтай мянган үзэгч ”Mongolian youtube hits” тоглолтыг үзнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Дөрвөн хоногийн дараа монголын хамгийн том, хамгийн доргио фэнүүдэд зориулсан “Mongolian youtube hits” тоглолт болох гэж байна. Цөөн үзэгчдэд зориулан зохион байгуулагдах гэж байгаа тоглолтын ерөнхий зохион байгуулагч Р.Нямбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Дуучдын хувьд бэлтгэлээ бүрэн хангаад байна. Харин зохион байгуулагчдын зүгээс үзэгч фэнүүддээ зориулан тав тухтай дээд зэрэглэлийн орчинг бий болгохоор хичээнгүйлэн ажиллаж байна. Энэ удаагийн тоглолт маань хөгжим, гэрэл, техникийн дээд зэрэглэлийн орчинг бүрдүүлсэн “Corparate Convention Centre”-ийн концертын танхимд дөрөвхөн хоногийн дараа буюу энэ сарын 18-ны 19.00 цагт болно. Ийм дээд зэргийн орчинд маш цөөн буюу "азтай" 1000-хан үзэгчид зориулсан тоглолт тэр бүр зохиогдоод байдаггүй.

 -Тоглолтоо яагаад “Corparate Convention Centre”-д зохион байгуулахаар болсон бэ?

-Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, дээд зэргийн тав тухтай орчинг бүрдүүлсэн газар бол “Corparate Convention Centre”. Тийм ч учраас Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа том хэмжээний энэхүү шоу тоглолтыг энд зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэж үзсэн. Тоглолтод ирснээр дэлхийн стандартад нийцсэн тоглолтыг үзэх болно гэдгийг амлаж байна. Бид мөнгийг бус чанарыг эрхэмлэнэ.


-Тоглолтын онцлог юу байх вэ?

-Тоглолтыг “Авьяаслаг Монголчууд”, “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгүүдийн хөтлөгчид хөтлөх учраас тоглолт маань илүү доргио болох болно гэдгийг амлах байна. Энэ тоглолт жинхэнэ шоуны тайз ямар байдаг вэ гэдгийг үзэгчдэд мэдрүүлэхээс гадна үргэлж дурсагдах хамгийн сайхан тэр мэдрэмжийг та бүхэнд өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Тоглолтын билет нэлээд эрэлттэй байсан?

-Тиймээ, суудлын тоо хязгаартай учраас билет маш эрэлттэй худалдаалагдаж байна. Хамгийн гол нь энэ удаагийн тоглолтын билетийг хэн түрүүлж авна тэр хүн хамгийн тухтай, хамгийн тохиромжтой байрлалаас тоглолтоо үзэх боломжтой болох юм. Тиймээс уншигч та бүү хоцороорой. Бүтэл муутай хүн л хоцордог юм шүү гэдгийг хэлмээр байна.

-Билетийн үнэ хэдэн төгрөг юм бэ. Хаагуур худалдаалагдаж байна?

-30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ мөнгөөр орчин үеийн залуу уран бүтээлчдийн “youtube” хуудаснаа хамгийн их хандалт авсан буюу 5 сая хүртэлх хүн үзсэн уран бүтээлүүдийг сонсох боломжийг бид олгож байгаа. Тоглолтыг тасалбарыг заавал биеэр ирж авах шаардлаггүй ticket.mn сайтаас онлайнаар захиалах боломжтой. Үүнээс гадна тоглолтын талаарх мэдээллийг 7704-2222 дугаарын утаснаас авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье. 

О.Туяа


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gd(139.5.218.133) 2016 оны 11 сарын 14

ulgeriin baatar

0  |  0
unen(202.9.41.172) 2016 оны 11 сарын 14

baarnuud taxtai baidag yumuu bi orj uzeegui ene jinhene mergejliin baarchin gar baih shig baina

0  |  0
Top