“Алтан баззер”-ын эзэнтэй хагас шигшээ өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

“Авьяаслаг Монголчууд” шоуны хоёр дахь улирал эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайнд ТЭНЦСЭН гэсэн үнэлгээ авсан 100 гаруй оролцогчдоос шүүгчид ШИЛДЭГ 32-ыг тодруулсан. Тэгвэл өнөөдөр шилдэг 32 оролцогчоос наймынх нь үзүүлбэрийг 19.30-д шууд дамжуулан хүргэх билээ.

Хагас шигшээгийн өнөөдрийн дугаарт М.Дүгэрсүрэн, Ц.Энмандах охин Э.Түвшинсайханы хамт, MOON DANCE хамтлаг, Алтан баззерын эзэн Ц.Мөнхсайхан, Б.Ихэрсувд, MASTER DANCE хамтлаг, Б.Шижирбат, Б.Оюу нар оролцох юм. Үзүүлбэр дууссаны дараа үзэгчдээс мсжээр санал авч финалын шатны нэг оролцогчыг шалгаруулна. Тэгэхээр өнөөдрийн үзүүлбэр оролцогчдын хувьд хамгийн чухал, хариуцлагатай мөч юм.


Алтан баззерын эзэн Ц.Мөнхсайхан өнөөдөр ямар үзүүлбэртэй ирсэн бол. Түүний нэгдүгээр шатны үзүүлбэр хүмүүсийг гайхшруулж, биеийнх нь шар үсийг босгож чадсан шүү дээ. Тэгэхээр аюултай үзүүлбэр үзүүлэгч залууд үзэгчид санал өгөх болов уу?

Мөн энэ дугаарын содон оролцогч бол яах аргагүй нас бага ч хэрсүүхэн яриатай Б.Ихэрсувд охин. Жижигхэн гитар тоглож, эвлэгхэн дуулах түүнийг үзэгчид сонгож магадгүй л юм.

Мөн гайхалтай авьяаслаг MASTER DANCE, MOON DANCE бүжгийн хамтлагууд ч шилдэг дөрөвт үлдэх магадлал тун өндөртэй шүү дээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top