“Мона Лиза”-гийн цаана өөр хөрөг байгааг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Леонардо да Винчигийн алдарт “Мона Лиза” зураг хэд, хэдэн давхаргаас бүтсэн тухай мэдээлэл урьд нь нэг бус удаа гарч байсан билээ. 2011 онд Италийн судлаачид хөргийн цаана эрэгтэй хүний хөрөг нуугдаж байна гэсэн мэдэгдэл хийж байсан удаатай. Тэгвэл үүнтэй төстэй бас нэгэн мэдээлэл гарлаа. Францын эрдэмтэн Паскаль Конте “Мона Лиза”-гийн хөргийн цаана бас нэг эмэгтэй байгааг олж тогтоосноо зарласан байна. Тэрээр нууцлаг эмэгтэйг жинхэнэ Лиза Герардини хэмээн үзэж байгаа аж. “Хөрөг хэд, хэдэн давхаргаас бүтсэн гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл технологийн дэвшил тэдгээр давхаргыг сонгино шиг үе, үеэр нь салган харах боломжийг олгож байна” хэмээн өгүүлжээ.

Леонардо да Винчи энэхүү бүтээлээ нимгэн давхаргаар үелэн өмнөх давхаргыг хатсаны дараа дараачийхийг нь нэмдэг сфумато хэмээх аргаар зурсанн Энэ нь эрдэмтдэд “Лео заавар ямар нэг зүйл үлдээсэн байж таарна” гэсэн ойлголтыг өгч, тэрхүү “нууц захиа”-г олж үзэх сэдэл төрүүлсээр иржээ. Түүнээс гадна “Леонардо зүгээр л мөнгө хэмнэх үүднээс өмнө нь зурсан хөрөг дээрээ давхарлаж зурсан” гэж үздэг эрдэмтэд ч бий юм. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top