Энэ сарын 18-нд хит дуутай уран бүтээлчид нэгэн тайзнаа “уулзана”

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Орчин үеийн хит дуунууд нэгэн тайзнаа эгшиглэх өдрүүд ойртсоор... Тодруулбал энэ сарын 18-ны өдөр Corporate&Convention Centre”-ийн концертын танхимд дэлхийн стандартад нийцсэн, олон олон сюрпризээр дүүрэн “Mongolian youtube hits” тоглолт ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тоглолтод ирснээр амьд хөгжмийн гайхалтай хэмнэлийг мэдрэхээс гадна 5 сая хүртэлх үзэгч, фэнтэй уран бүтээлчдийн шинэхэн дуунуудыг сонсох боломж бүрдэх юм.

Хамгийн чухал нь энэ удаагийн тоглолт зөвхөн 1000 үзэгчдэд зориулагдсан бөгөөд дээд зэрэглэлийн тав тухтай орчинд дуртай хамтлаг, дуучдынхаа уран бүтээлийг сонсож, үзэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн тоглолтын билет 30 мянган төгрөгөөр борлуулагдаж эхэлсэн бөгөөд  тоглолт эхлэх үед хэн түрүүлж очно тэр хүн хамгийн тухтай онцлог газраасаа тоглолтоо үзэх боломж бүрдэх юм.

Зохион байгуулагчдын зүгээс залуу уран бүтээлчдийн хит дууны тоглолтыг үзсэнээр үргэлжид ярих, дурсах сайхан түүхтэй болно хэмээн амлаж байна.

Бүү хоцор, бүтэл муутай нь хоцорно ... 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oeyun(50.122.74.226) 2016 оны 11 сарын 11

kkkk.bytel muutai ni hotsorno geh shig sonin setgegyigee bolioch .zaabal uzeh albagyishtei.kkkkk

0  |  0
Top