”Миний дуунууд” тоглолт 18 дахь жилдээ...

2016 оны 11 сарын 10

МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, "Пентатоник" наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд" тоглолт 18 дахь жилдээ...

Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид дахин чуулах гэж байна.

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, Хурд хамтлаг, СТА дуучин С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийндуучин Амармандах, “Номин талст“ хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, "My voice 2015" уралдааны ГранПри шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцоно. 

Хөгжмийн зохиолчийн сэтгэлээс ундарсан үе үеийн бүтээл туурвил, шилдэг хамтлаг дуучдын зүрхнээс зүрхэнд эгшиглэх аялгуут дуу бүхэн үзэгч танд зориулагдав.

"Миний дуунууд-2016" тоглолт 11-р сарын 18, 19-нд 19 цагаас "UB PALACE"-ийн концертын их танхимд болно.

Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлыг алиныг авчрахыг би таашгүй... Л.Балхжав

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ

WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

ТОГЛОЛТЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ

  • БАЯСАХ ИНТЕРНЭЙШНЛ

ИВЭЭН ТЭТГЭГЧ

  • МОНГОЛ ГАЗАР
  • АВЗАГА ТРЕЙД
  • 999 бренд
Top