Хамтдаа аялсан нэгэн жаран” өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Монгол Улсад хуваарьт тогтмол нислэгийг эхлүүлсэн буюу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр ирэх 7-р сарын 7-нд тохионо. МИАТ ТӨХК ойн баяраа угтан энэ сарын 21-ний бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хамтдаа аялсан нэгэн жаран” уриан дор нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг “МИАТ 60 жил” бүх нийтийн Марафон гүйлтээр эхлэх бөгөөд хүүхэд залуучуудын дунд Сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг хөгжөөнт тэмцээн уралдаанууд болох юм. Мөн Люмино, Guys хамтлагууд ая дуугаа өргөх юм.

Өдөрлөгийн хөтөлбөр:
09:00 МИАТ ХК-ийн 60 жилийн ойд зориулсан БҮХ НИЙТИЙН МАРАФОН ГҮЙЛТ

11:00 ҮЦХүрээлэнгийн спортын талбайнуудад “МИАТ 60 ЖИЛ” нэрэмжит Сагсан бөмбөг, Хөл бөмбөг болон хөгжөөнт тэмцээнүүд олон нийтийн дунд зохион байгуулах

12:00 Урлагийн тоглолт
- МИАТ-ын шилдэгүүд
- Guys хамтлагийн тоглолт

13:15 Нээлтийн арга хэмжээ
- Гүйцэтгэх захирал Т.Тамир үг хэлэх

13:20 Урлагийн тоглолт: 
“Guys” хамтлагийн тоглолт

13:35 МИАТ ХК-ийн 2015 оны үйл ажиллагааны товч тайлан

13:40 Урлагийн тоглолт
“Люмино” хамтлагийн тоглолт

13:50 МИАТ ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

14:00 Урлагийн тоглолт
- МИАТ-ын шилдэгүүд

14:20 МИАТ-ын Хэлтэс, албадуудын танилцуулга, мэндчилгээ

15:00 “МИАТ 60 ЖИЛ”-д зориулсан “МИАТ Төгөл-“д мод тарих

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top