“Звери” Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 02

ОХУ-ын алдарт хамтлаг “Звери” хамтлагийнхан өнөөдөр /2016.09.02/ өглөө 07:00 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудал газардлаа.

Тэднийг тоглолтын зохион байгуулагчид болон хэвлэл мэдээллийнхэн угтан авч, алд цэнхэр хадаг, цагаан идээний дээжээ барин мэндчилжээ.

“Звери” хамтлагийн тоглолтын  хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагт “Corporate” зочид буудалд болох юм байна. Тус хамтлагийн “Will sing for Mazaalai” хэмээх тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 20:00 цагт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top