Аав ээжтэй ирж үнэгүй бэлгээ аваарай

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 16

“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ыг манай орон 64 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Алдрай хөөрхөн жаалуудын баярын энэ өдрийг угтан "Их нүүдэл Монгол медиа групп”-ын хамт олноос “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГазар”-тай хамтран "Мөрөөдлийн ертөнц-2016" нэртэй хүүхдийн баярын өдөрлөг, арга хэмжээг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-нд 2016-05-27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал зохион байгуулахаар болжээ.

Энэ өдрүүдэд ирсэн хүүхдүүд авахаалжтай найзуудынхаа урлагийн тоглолтыг үзэж сонирхон, анд найз нартайгаа хөгжилдөн хөгжөөнт цэнгээнт тэмцээн уралдаанд оролцон бусдаасаа онцгойрон баярын бэлгээр шагнагдах боломжтой гэнэ лээ. Тус өдөрлөгт үндэсний болон импортлогч хүүхдэд ээлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд оролцож үйлдвэрийн үнээр амттангаа борлуулахаас гадна гарын бэлгээр шагнана гэсэн шүү. Түүнчлэн хүүхэд залууст зориулан сургалтын төвүүд нээлттэй хичээлийг зааж, үнэгүй суралцах эрхийн бичиг өгөхөө ч мартаагүй. Ингээд эцэг эхчүүд ээ, хүүхдийнхээ "Мөрөөдлийн ертөнцөөр" хамтдаа аялж, үнэгүй бэлгээ аваарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(221.143.247.49) 2016 оны 05 сарын 17

Yooy ene ugee guitsed utgiig zov gargaj bicheeseidee.Haashaa yanziin dutuu dilumag ug bicheed baigaan bee . Aav eejtei irj belegee avaarai gedeg yumuu yamar utgiin aldaa mededguui yum baihdaa ene niitlegch . Aav eejteigee irj belgee avaarai gedeggui yumuu.

0  |  0
Top