Буйр нуурт осолдсон иргэдийн эрлийг ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр зогсоожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 16

Өнгөрсөн сарын 24-ний өглөө Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид завиар очиж эрэг дээр гаргасан бол энэ сарын 08-нд 16 удаагийн шумбалт хийж, 17:40 цагийн үед 42 настай эрэгтэй Г-ийн цогцосыг гаргаж чадсан. Түүнээс хойш үлдсэн хоёр хүний цогцосыг онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн өдийг хүртэл эрэн хайсаар байсан юм

Улмаар өчигдөр л гэхэд онцгой байдлынхан зургаан удаа шумбалт хийж, завиар зургаан удаа эргүүл хийсэн бөгөөд энэ үед осолдсон хоёр иргэний ар гэрийнхэн эрлийг зогсоохыг зөвшөөрч гарын үсгээ цуглуулж өгцгөөсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(76.16.174.6) 2016 оны 05 сарын 17

Huurhii do.hairan humuus min nuurandaa noirsoh baij de.Um mani bad me hum

0  |  0
Top