УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Ингээд УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 19-нд Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулах юм байна. 

Үүнийг хэлэлцүүлгийн үеэр ихэнх гишүүд дэмжсэнээр ийнхүү 15 шүүх шинээр байгуулахаар болсон юм. 

Eagle.mn