ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгчид санал болгов

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 13

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалтыг өнөөдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явуулжээ. 

 Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд 392 шүүгч оролцохоос 96 хувь нь буюу 377 шүүгч санал хураалтад оролцжээ. Үүнээс хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг нийт шүүгчдийн 81.17 хувь буюу 306 шүүгч, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатыг 18.83 хувь буюу 71 шүүгч  дэмжсэн санал өгсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тухайд нийт 107 шүүгч оролцохоос 99 хувь нь буюу 106 шүүгч оролцож, Д.Эрдэнэчулууныг нийт шүүгчдийн 99 хувь буюу 105 шүүгч дэмжжээ.

Тооллогын төв комисс нийт шүүгчдийн үнэмлэхүй олонхийн санал авсан Н.Лүндэндоржийг Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс, Д.Эрдэнэчулууныг Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болголоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sara(103.212.118.158) 2016 оны 05 сарын 13

daanch dee Lundendorj bol novsh

0  |  0
ИРГЭН(103.212.118.222) 2016 оны 05 сарын 13

ЗӨВШҮҮ =D>

0  |  0
Top