Сайн мэдээ: Монголд хавдартай элгийг шилжүүлэн суулгах боломж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Монголд хавдартай элгийг шилжүүлэн суулгах боломж нээгдлээ. Энэхүү таатай мэдээг дөнгөж сая сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.  Тодруулбал тэрээр “ Дөнгөж сая НИТХ -аас ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД САН гаас Монголд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгахад шаардагдах тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг минь ёсоор болгож шийдвэрлэлээ. Олон хүний амь насыг аврах шийдвэр гаргасан НИТХ ын дарга Д.Баттулга, Засаг дарга Э. Бат- Үүл, АНын бүлгийн ахлагч Отгонбаяр, МАН ын бүлгийн дарга Д. Амарбаясгалан Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Ононбаяр нар болон сэтгэл зүрхээ зориулсан НИХТ ийн 45 төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Ард түмнээ бодсон ухаалаг шийдвэр гаргасан та бүхэн бүрэн эрхийнхээ хугацааг ийнхүү нэр төртэй биелүүлээ. Одоо монголчууд маань элэг шилжүүлэх гэж харийн орныг зорих хэрэггүй боллоо. Уухай манайхаан, та бүхнийхээ дэмээр бид энэ ажлыг хийж чадлаа.  ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД САН” хэмээсэн байна. 

Монгол улсад жил бүр 2.000 орчим элэгний хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэж байгаагийн 10% буюу 200 хүн нь элэг солих шаардлагатай байдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nasantsengel(182.160.34.195) 2016 оны 05 сарын 12

oo ymar goe medee we bayrlalaa uneheer buyntai uil hiisen bna bayrlalaa heleh ch ug algadaa bayrlalaa my hani elegnii asuudaltai setgel dotroo shanalj ywdag yuma odoo harin mongold hiideg bolj bayrlalaa duuchin Ariunaa hotlogch Monhbaysgalan bolon busad hamtragch nart ni ta buhniig burhan iweeg

0  |  0
Top