18 настай охиныг биеийг нь хүчээр үнэлүүлдэг эмэгтэйн хэрэг илэрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

18 настай охиныг жил гаруйн хугацаанд хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан Б гэх эмэгтэйн тухайн бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед хохирогч ярилцлагандаа Б-гийн нөхөр прокурор, танил цагдаа нараараа намайг удаа дараа бариулж, Б-д хүргэж өгдөг байсан гэж мэдэгдсэн. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газрын Хүний наймаатай тэмцэх хэлтсээс тус хэргийг шалгаж байгаа. шалгалтын явцад охины өгсөн мэдээллүүд худал болох нь тогтоогдсон байна. 

Учир нь Б-гийн нөхөр У нь прокурорын байгууллагад ажилладаггүй, нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Хэргийн учир нь Б гэх эмэгтэй салсан нөхөр У-гаа “..Манай нөхөр улсын прокурор, чамайг хаашаа ч явуулахгүй, хараа хяналтандаа байлгаж чадна” гэх зэргээр цагдаа, хүчний нэрийг барьж, итгэн үнэмшүүлж, айлган сүрдүүлж, улмаар биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ийнхүү төрд тангараг өргөсөн хуулийн байгууллагын нэр төрийг ашиглаж, бусармаг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Энэхүү гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагын ажилчид хамааралгүй болох нь тогтоогджээ.

Г.Уянга

www.buzznews.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baacan (202.55.180.8) 2016 оны 05 сарын 18

tagdaa ni ooriigoo shalgaxaar uv boloxob naandaj neree abch garaxiig xicheene ter orond tagnuuliinxan shalgabal arai bodit medeelel olox baix

0  |  0
Irgen(202.9.42.2) 2016 оны 05 сарын 12

Yu togtoogdson geed bgaan be?? Garchigaa zuw uguuch garchig aguulga 2 chine zuruud bnshdeee iim ymnuud yaaj ywaad setgvvlch bolchdog bnaaa

0  |  0
Иргэн(202.9.40.245) 2016 оны 05 сарын 12

Прокурорууд нэг л бишээ

0  |  0
anhaar(59.153.114.211) 2016 оны 05 сарын 12

Naad ohinii chini ugsun medeelel hudlaa bish naad ohinii chini biyiig hucheer unenluilj bsan huuheniii hudal yaria geechee setguulchee yadaj naad nairuulgaa oligtoihon hiigeech

0  |  0
д(202.126.89.215) 2016 оны 05 сарын 12

За даа прокуроро шүүх чинь хүний наймааг өөгшүүлээд байгаа юм биш үү

0  |  0
Top