Богд уулын арын замд 536 ширхэг гэрэлтүүлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 10

Богд уулын арын 17.1 км авто замд хийх гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр 2 компани шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. Тус замд нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийх бөгөөд “ДМТМ” ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4 км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг хийнэ. Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм. Гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудууг эхний 2 км-т ухаж, шонгийн суурийг бэлэн болгожээ. “Гэгээн цайдам” ХХК нь Баянзүрхийн товчоо талаас эхлэн 270 ширхэг шонгийн суурь суулгаж, цахилгааны тэжээлийн агаарын шугамыг татаж дуусгажээ. Эхний нэг км-т гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудуу ухаж тэжээлийн кабелийг татаад байна. Мөн Богд уулын арын замд 32 метр туузан хашлагыг шинэчлэн сольж, бетонон түмбэ шинээр суулгав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uulee huudee ogson u(106.37.113.50) 2016 оны 05 сарын 10

Bas mongiig ni Baarat_uuliin huu avaad tsohihsan uu

0  |  0
Uulee huudee ogson u(106.37.113.50) 2016 оны 05 сарын 10

Bas mongiig ni Baarat_uuliin huu avaad tsohihsan uu

0  |  0
Top