”Олны хүч оломгүй далай” чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 09

10.00 цагт: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор ОБЕГ, МУЗН хамтран зохион байгуулах "Олны хүч оломгүй далай" чуулга уулзалт Хан-Уул дүүрэг дэх "Корпорэйт конвэншн" төвд эхэлнэ.


10.00 цагт: "Монголын инновацийн 7 хоног-2016" арга хэмжээний нээлтийн арга хэмжээ БСШУЯ дээр болно. Утас: 98119897


10.00 цагт: НӨХГ-аас Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудтай байгуулсан контракт гэрээг гардуулах үйл ажиллагаа Хангарди ордоны 14-н давхарт болно. 


11.00 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Импортын үрийн буудайн шинжилгээ тойрсон маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Утас 91989890, 91992263


11.00 цагт: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшингийн анхны бие даасан тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал УДБЭТ-ын 2 давхарт болно. Утас: 70110397, 99160475


11.00 цагт: ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулзалт" зохион байгуулагдана.


 

11.00 цагт: Нарны гүүрны зүүн тал нарны зам дагуу ТЭС ПЕТРОЛИУМ шатахуун түгээгүүрт Веритек ХХК-тай Тэс Петролиум ХХК хамтран үний бодит хөнгөлөлтийн нөөцийн удирдлагын системийн шинэ технологийн нээлт болно.


14.00 цагт: "Олборлолт" үзэсгэлэнгийн талаар уран бүтээлч Т.Энхболдтой ярилцах хэвлэл мэдээллийн уулзалт "976 Арт"  Галерейд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top