Хяналтын камераар хуурамч дугаартай автомашиныг илрүүлж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 09

Хяналтын камерын тусламжтайгаар хуурамч дугаартай автомашиныг илрүүлж байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт 5539 УНТ улсын дугаартай Toyoto Vitz маркийн автомашин дугаарынхаа сүүлийн орныг хуурамчаар үйлдэн хөдөлгөөнд оролцож явсныг илрүүлжээ.

Энэ төрлийн зөрчил гаргасан жолоочид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаанд жолоодох эрхийг нь хасдаг байна.

Харин хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмж торгох шийтгэл оногдуулдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top