”Шангрила” казиногийн сүлжээ Монголд бий болох уу?

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

 “Шангрила” гэдэг нь диваажингийн орон, үзэсгэлэнт байгаль гэх мэт утгыг илэрхийлдэг.  Дэлхий даяар “Шангрила” гэх нэршилтэй маш олон байгууллага, үйлчилгээний газрууд, мөн ийм нэр бүхий уран бүтээл, брэндүүд олон  байдаг ч монголчуудын хувьд Улаанбаатарт салбараа нээж буй  Дэлхийн томоохон сүлжээ зочид буудал гэдгээрээ илүү танил болоод байгаа. Гурван жилийн өмнөөс баригдаж эхэлсэн зочид буудлын эхний хэсэг өнгөрсөн жил ашиглалтанд орж үлдсэн хэсэг нь энэ зун ашиглалтад орохоор зэхэж буй.

Өнгө үзэмж, чанар зэрэглэлээрээ дэлхийн хэмжээнд яригдах сүлжээ зочид буудал Монголд үүдээ нээж байгаа нь сайн хэрэг бөгөөд үүнийг дагаад улсын маань нэр хүнд ч аялал жуулчлалын салбарт багагүй өсөх нь мэдээж хэрэг.

Тэр дундаа ASEM-ын үеэр тус зочид буудлыг гол нүүр тахлах буудал гэж үзэж буй энэ үед тус зочид буудлын талаар танилцуулга мэдээлэл авахаар www.shangrila.mn хаягаар ороход зочид буудлын танилцуулга биш харин тус сайтаар дамжаад шууд www.shangri-la.am гэсэн өөр вэбсайт уруу шилжин орж байх юм.

Тус сайтыг судалж үзэхэд бидний сайн мэдэх Дэлхийд алдартай "Hollywood entertainment" -ийн толгой байгууллага "Storm International" группийн салбар болох  олон улсад хэд хэдэн салбартай "Шангри-ла" казиногийн албан ёсны вэб сайт болж таарч байна.

www…………..mn хаяг нь монгол брэнд, монгол гэх утгыг илэрхийлдэг бөгөөд   вэбсайтын домэйн нэрийн өргөтгөл болох “MN” өргөтгөлөөр нь хэн ч харсан Монгол Улсын вэбсайт байна гэдгийг мэддэг.

Гэтэл монголд үүд хаалгаа нээгээд удаагүй дэлхийд монголыг таниулах нэг нүүр царай болсон “Shangri-la” зочид буудал өөрийн цахим нэршил дээр чухам юуны учир казиногийн сайт байршуулах болов. Арай зочид буудлын нэрээр казиногийн нууц сүлжээ байгуулах, санаатай санаагүй далд суртал ухуулга хийх бодолтой юм биш байгаа гэх хардлага ч төрж буйг нуух юун. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(150.129.142.157) 2016 оны 05 сарын 02

aimaar aimar. duhlaa garuud

0  |  0
Top