”Биелэгдэшгүй төлөвлөгөө” нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 29

Жилийн өмнө "Хар сувдны нууц" киног нээж байсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд энэ удаад үзэгч түмэндээ"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киног хүргэх юм.   

Тус киног Уужим фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдийг бүтээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top