Дугаарын хязгаарлалтын мэдээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 20

Нийслэлийн Улаанбаатар хотод Ази Европын Парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан

- 2016 оны 04 сарын 21-ний Пүрэв гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн,
- 22-ны Баасан гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 225 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс болон нэмж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртлэх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвгөн(202.9.41.109) 2016 оны 04 сарын 20

Гадныханаас доор гэдгээ л мэдэрлээ.

0  |  0
Top