ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг эргэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 19

Хэсэг иргэн нийлж Улаанбурхан өвчний халдвар аван ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд болон тэдний сахиур ар гэрийнхэнд нь хоол, цай, живх аваачиж өгчээ. Тэд энэ тухайгаа цахим ертөнцөд ийнхүү бичиж бусад иргэдийг ч мөн энэ үйлсдээ оролцохыг уриалжээ.

2016 оны 04 сарын 17-ны өдөр ХӨСҮТ-ийн гадаа хүүхдээ ар гэрийнхэнийгээ хүлээж байгаа хүмүүст хоол хийж, живх, цай гээд санаа нийлсэн залуус чадах чинээгээрээ л туслахыг хичээлээ. Халдвартын эмнэлэгийн гадаа амьдрал эд буцалж байна хүмүүсээ. Машинтай нь машиндаа хоноод машингүйд нь хоёр өрөө гаргаад өгцөн тэндээ гудас хөнжилөө дөхүүлэн хоног төөрүүлж байна. Нүд хальтрам дүр зургыг тэндээс л харж болох нь хүмүүс минь. Та бүхэн өөрөсдөө ч хамаагүй очиж туслаач. Ширхэг живх ч болтугай дөхүүлж өгөөч хэмээн уриалж байна. Болохгүй бол бидэнтэй нэгдээд туслаач хүмүүсээ. Энд Монголын ирээдүй маш хэцүү байдалтай байна. Ар гэр төдийгүй өвдөж зовсон бяцхан үрс маш их байна. Өнөөдөр бид 50-н хүнд хоол тараах төлөвлөгөөтэй явсан боловч хаанаа ч хүрсэнгүй. Гэхдээ тэнд хонож байгаа хүмүүсээс хамгын их хоноод байгаа нь сар гаруй боллоо гээд Зүүн хараа хотын залуу гэр бүлүүд байна. Нэн даруй чухал хэрэгтэй байгаа зүйлс нь бол живх, нан сүү, утлагын апрат хэрэгтэй байгаа юм байна. Монгол түмэн минь өчүүхэн ч болтугай сэтгэл гаргаж зүдэрсэн нэгэндээ дэм хайрлая. Та бүхэн энэ аянд маань нэгдэж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй заавал нийл гэж хэлэхгүй ээ хүмүүсээ. Хувиараа ч хамаагүй очоод туслаач түмэн минь.
Өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 18-ны орой 18:00 цагаас дахин АЖИЛЛАГАА ХОЁР-ийг өрнүүлэх хүсэлтэй байна. Та бүхэн ширхэг живх ч хамаагүй аваад бидэнтэй нэгдээрэй. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүд их байгаа болхоор эргэлт маш тааруу байгаа гэсэн баттай мэдээлэл хүлээн авлаа. Та бүхэн чадах явхаараа туслаарай. Монголчуудаа. Монгол бяцхан зүрх дахин зогсохгүй байхын төлөө хамтдаа зүтгье. Энэ бол сонгуулын, нам эвсэлийн шоу биш шүү. Зүдрээд байгаа энэ цөөхөн хүмүүстээ буян болж туслая. Нэгдээрэй Монголчуудаа.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Goy(103.57.94.175) 2016 оны 04 сарын 19

Yamar saihan zaluus we.jinhene ej oronch ninjin setgeltei yuma

0  |  0
Top