Өнөөдөр хаана, ямар үйл явдал болох вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 19

 09.00 цагт: Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 0164 дүгээр ангид Монгол цэргийн жавхаа" арга хэмжээ болно.


10.00 цагт: МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ажлын хүрээнд АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгч Вилиам Вестмэн (Билл), мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-д салбар дахь төлөөлөгч Жон Лонг нартай уулзах уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын өрөөнд болно.


10.30 цагт: Гааль, татварын алба, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах журмыг ГТЕГ-ын дарга С.Пүрэв, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар батлах үйл ажиллагаа ГТЕГ-ын байрны 7 давхрын хурлын танхимд болно.


11.00 цагт: “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалтгалтаар ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Туркийн Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бгаа хурал тус Элчин сайдын яамны байранд (Төв шуудангаас “Цэцэг” төв рүү уруудах замд) болно. 


11.00 цагт: Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооход шаардлагатай хөрөнгийг Нийгмийн даатгалын сангийн эрсдлийн сангаас гаргах асуудлыг судлуулах үүргийг ХАХНХ-ын сайдад өгсөн талаар сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХАХНХЯ-ны IX давхрын хурлын зааланд болно. 


11.00 цагт: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Скай хайпермаркет” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ МҮХАҮТ-ын 404 тоот уулзалтын өрөөнд болно.


11.30 цагт: Баянзүрх дүүргийн АН-ын Шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн асуудлаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Шинэ үеийн оюутан залууст зориулсан, дэлхийд алдартай "Cosmostudent" сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаа "Отгонтэнгэр" Их сургууль дээр болно. 


12.30 цагт: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. 


12.00 цагт: “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөх эмнэлэгийн санхүүжилтийн 1,9 тэр бум төгрөг ЭМСЯ-ны дансанд орсонтой холбогдуулан барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж жагсаал хийх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно. Өнгөрсөн долоо хоногт гадаад харилцааны салбарт болсон үйл явдлын тойм мэдээллийг сэтгүүлчдэд өгнө.


14.00 цагт: БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөриөөр 21 аймаг, 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтанд амжилттай оролцож шалгарсан нийт 380 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 427 сургуулийн 450 төсөл тус бүрт 2000-3000 доллар буюу 6 сая төгрөгийн тэтгэлэг гардуулах ажиллагаа  УДЭТ-т болно. 


14.30 цагт: БНЭУ-ын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлэх нээлтийн ажиллагаа Хавдар судлалын үндэсний төвд болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top