Сонсоод, сонсоод, сонсоод л баймаар “Хайрын бурхан 2”

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 18

Дуучин Б.Сарантуяагийн дуулж амьдруулсан “Хайрын бурхан” дууг мэдэхгүй хүн  үгүй.  Тэгвэл энэ жил Хайрын бурхан дууны 20 жилийн ой тохиож байна.  Энэ дуу нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг, гитарчин Д.Өлзий-Оршихын хөгжим, МУГЖ дуучин Б.Сарантуяа нарын хамтын бүтээл юм. Уран бүтээлчид тухайн уран бүтээлийнийнхээ 20 жилийн ойгоор “Хайрын бурхан 2” дууг бүтээж дуунд дуртай монгол түмэнийхээ сонорыг мялаалаа. “Хайрын бурхан 2” дуу “Хайрын бурхан” дуунаас ялгарах зүйлгүй сайхан болсон тухай сонсогчид ам сайтай байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(71.33.157.11) 2016 оны 04 сарын 19

ene oligtoi um boljgyiee

0  |  0
Top