Сурагчид сонгодог концерт тоглож орлогоо найздаа хандивлана

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 18

Хөгжим Бүжгийн Коллежийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Ц.Шаравцэрэнгийн оюутан, сурагчид хамтран "Performing for the Future" сонгодог концертыг үзэгч та бүхэндээ өргөн барьж байна.

Тоглолтод авъяаслаг залуу төгөлдөр хуурчид Г.Бөртэ-Үжин, Ж.Өнөмандах, Ж.Ариунзаяа, Л.Мягмарсүрэн, Э.Бат-Эрдэнэ, Т.Янжинзаяа нар зуун дамжин хүн төрөлхтний сонорыг мялааж буй дэлхийн сонгодог зохиолчдын шилмэл бүтээлүүдээс тоглоно.

Энэхүү концертоос олох орлого нь ХБК-ийн 7А ангийн сурагч Ө.Ганбаярын эмчилгээний зардалд хандив болох зорилготой бөгөөд уг концертоор та бүхэн И.С.Бах, Л.Бетховен, Ф.Шопен, Ф.Лист, С.Рахманинов, Ф.Бузони, М.Равель нарын бүтээлээс сонсож нэгэн үдшийг төгөлдөр хуурын төгс аялгуутай өнгөрүүлэх болно.

Монголын нэрийг өндөрт өргөх ирээдүйтэй залуу төгөлдөр хуурчид, нэг сургуулийн анд найзынхаа төлөө авъяас чадвараа зориулж буй ХБК-ийн оюутан, сурагчид 2016 оны 4-р сарын 30-ны өдөр эрхэм та бүхнийг Улсын Филармонийн концертын танхимд урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top