Энэ онд 1538 км зам барихаар төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 18

Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 18-ны өдрөөс улс орон даяар зам барилгын ажлууд эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 онд бүх аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбож дуусахаар төлөвлөсөн юм. Энэ хүрээнд шинэ замуудын барилгын ажил нэгэн зэрэг таван цэгт эхэлж байна. Энэ онд шинээр таван аймгийг холбосон телемост болох 1538 км зам барихаар төлөвлөөд байгаа юм. Эдгээрт Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймгуудын замын ажил багтаж байна.

Уг нь 2016 онд нийт 30 чиглэлийн 3204 км авто зам барихаар төлөвлөсөн талаар Зам, тээврийн сайд 4 дүгээр сарын 7-ны өдөр “Сайдын цаг” уулзалтаар мэдээлсэн юм.

Зам барилгаас гадна гүүрийн ажил бас байгаа бөгөөд энэ онд 7 байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барихаар төлөвлөсөн байна. Зөвхөн авто замаас гадна "Шинэ төмөр зам" төслийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг мөн энэ хавар эхлүүлэх болсон. Одоогоор Монголын төмөр зам компанийн цахим хуудаснаа дээрх төслийн газар шорооны ажил 86.7 хувьтай явагдаж байгаа талаар мэдээлсэн байна. Харин Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Зам, тээврийн сайд "Сайдын цаг" уулзалтаар орох үедээ онцолж байсан юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.97) 2016 оны 04 сарын 18

Сонгуулийн дараа эхэлж болоогүй юм байх даа, АН-ын луйварчид нь хамаг мөнгийг нь хулгай хийгээд нэг жилийн насгүй Гарамгайбаатарын зам аа л тамих байх даа, хайран улсын мөнгө

0  |  0
Ollloo(103.26.194.12) 2016 оны 04 сарын 18

Telemost gedegiig teleguur gej Mongolooroo bichij bolohgui yu?

0  |  0
Top