12 удаагийн үйлдлээ хүлээжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 15

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн тасгийн  алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн П-г үл таних 2 эрэгтэй хүн хоолойг нь боож амыг нь таглан сүүжин хэлбэрийн алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч явсан хэргийг илрүүлжээ. Уг хэргийг өмнө нь дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух Г, хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн харьяат Л нар үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүд нь урьд өмнө өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийгдсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг булааж, дээрэмдсэн 12 үйлдлээ  хүлээжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хулгайч(202.70.33.242) 2016 оны 04 сарын 18

илрүүлээд яахав дээ тэртэй тэргүй наад хулгайч дээрэмчид чинь хүнд учруулсан хохирлоо төлөхгүй шоронд хэвтэж байгаад гарч ирээд дахиад л хулгай дээрэм хийж эхэлнэ шүү хохирлоо барагдуултал хорих хэрэгтэй тэгдэл нийгэм бага ч гэсэн цэвэршинэ дээ

0  |  0
Teneg(103.57.92.139) 2016 оны 04 сарын 18

Al.elbegdorj l urshuuh baih

0  |  0
irged(112.72.11.67) 2016 оны 04 сарын 16

naad 2 shuud al

0  |  0
Top