Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах тархварзүйн баг хуралдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 14

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар тархварзүйн, эмнэлзүйн, санхүү-нөөцийн зөвлөх багууд ажиллаж байгаа билээ.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу өнөөдөр Шуурхай удирдлагын төвд тархварзүйн баг хуралдаж, “эх, нярайн дунд улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын төвшинг тогтоох судалгаа”-ний үр дүнг танилцууллаа.

Хурлаас цаашид судалгааг өргөжүүлэх, 6 дугаар сард хийх нэмэлт дархлаажуулалтын бэлтгэл ажлын талаар, 6 сартайд хийх “0” тунгийн талаар судалж, Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа.

Эх сурвалж: ЭМСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top