”Хайрын клуб”-т тавтай морил!

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

Содоо сургуулийн охидын харцыг булаадаг хөвгүүн. Харин Амараа бол автомат удирдлагатай машин зохион бүтээх технологи сонирхдог, дуу цөөтэй, даруу, нэг үгээр байдаг л жирийн нэг сурагч.

Ийм эрс тэс ялгаатай хоёр сурагч нэгэн “Номын клуб”-т хамт гишүүнээр элссэнээр бүх зүйл эхэлнэ. Энэхүү номын клубийн ахлагч нь санасандаа заавал хүрдгээрээ алдартай охин Халиун юм. Халиуны хувьд өөрийнхөөрөө, зөрүүд охин бөгөөд бүхий л зүйл түүний санаснаар явах ёстой гэж боддог. Гэтэл түүний төлөвлөсөн зүйл бүтэлгүйтэн яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно.

Үдэшлэгт болсон тэр өдрөөс хойш бүх зүйл орвонгоороо эргэж, сонирхолтой үйл явдлууд ар араасаа ундрана. Сургуулийн од Содоо, жирийн л нэг даруухан хүү Амараа, номын клубийн ахлагч Халиун нарын хайрын гурвалжин хэрхэн өрнөх бол. “Номын клуб” хэрхэн “Хайрын клуб” болж өөрчлөгдөх бол.

 


Энэхүү түүхийг маргааш буюу энэ сарын 12-нд нээлтээ хийх “UUKHAI Pictures" болон YOLO.mn сайтын хамтын уран бүтээл “ХАЙРЫН КЛУБ" УСК-ноос үзэж, ээдэрсэн утасны зангилааг тайлаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top