Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

10.00

  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно.
  • Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн үйл явцтай танилцана.

11.00

  • Их хурлын дарга З.Энхболд Аж үйлдвэрийн яаман дээр ажиллаж, энэ үеэрээ үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцана.
  • 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцсон. ‘HAIRWORLD 2016’ тэмцээний аваргууд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооныхон Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
  • Монгол Ньюс мэдээллийн төвд НИК ХК-д тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай цуцалсан, мөн томоохон монополь компаниудаас авлига авсан мэтээр удаа дараа олон нийтэд мэдээлэх болсон асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж байгаа бөгөөд харин энэ торгуулийг хэн болиулсан талаарх мэдээллийг баримттайгаар олон нийтэд дэлгэнэ.

11:30 Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Эрхээ хамгаалъя гэсэн тамгатай санал асуулгыг бага насны хүүхэд өгч эцэг эхээр нь бөглүүллээ гэсэн мэдээлэл гаргасантай холбоотой “Эрхээ хамгаалья ТББ”-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top