Авто замын бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 18-наас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 08

Улсын хэмжээнд авто замын ажлууд өнөөдөр эхлэж байна. Зөвхөн авто замаас гадна "Шинэ төмөр зам" төслийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг мөн энэ хавар эхлүүлэх болсон талаар онцлов. Одоогоор Монголын төмөр зам компанийн цахим хуудаснаа дээрх төслийн газар шорооны ажил 86.7 хувьтай явагдаж байгаа талаар мэдээлсэн байна. Харин Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Зам, тээврийн сайд "Сайдын цаг" уулзалтаар онцоллоо. Гүйцэтгэлийн хувьд энэ нь төлөвлөгөөнөөс 6.3 хувиар давуулан биелүүлжээ. Харин одоо байгаа агаарын тээврийн дэд бүтцийг ашиглаж, шинэ чиглэл нээхээр энэ сараас баруун аймгуудын нислэгийг МИАТ компани "Аэромонголия" компанитай хамтарч эхлүүлнэ. Улаанбаатар-Ховдын чиглэлд "Боинг 737-800" маркийн онгоцоор нислэг үйлдэх бол Ховдоос зорчигчдыг "Фоккер-50" онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдрах аж.  Харин дотоодын шинэ чиглэлийн анхны нислэг дөрөвдүгээр сарын 16-нд хийгдэх талаар МИАТ компаниас мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чинбаа(112.72.11.108) 2016 оны 04 сарын 08

үлдсэн аймгуудийн хар замыг түргэтгэх

0  |  0
Top