Өнөөдөр Б.Солонгын ”Үдэшлэг” -тэй

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 07

Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” бие даасан тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.Тоглолтонд улсын Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од зэрэг гуч гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын хөтөлбөрт жаззын томоохон төлөөлөгчдийн уран бүтээлүүд тоглогдохоос гадна дуучин Б.Солонгын өөрийн зохиосон дуунууд болон коверлож дуулсан монгол дуунууд дуулагдана.
Тоглолтын тасалбарыг онлайн худалдааны www.ticket.mn, улсын Филармонийн кассаар худалдаалагдаж байна. Мөн 1900-1617 үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top