МУГЖ Б.Сарантуяа шинэ уран бүтээлээ танилцууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 04

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа тун удахгүй нээлтээ хийх, найруулагч Б.Чингүүний “Өртөө” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киноны дууг дуулан үзэгч, фенүүдтэйгээ уулзлаа. 16 наснаасаа поп урлагт зүтгэж яваа тэрээр энэ онд 30 жилийн ойгоо хамтран зүтгэгч найз нөхдийнхөө хамтаар ирэх есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Түүний намтар номыг яруу найрагч Р.Эмүжин бичиж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард уншигчдын хүртээл болох аж.

Түүнчлэн уран бүтээлчийн төрсөн өдөр тун удахгүй тохиох бөгөөд дөрөвдүгээр сарын 19, 20-нд Төрсөн өдрийн тоглолтоо хийх юм байна. Тоглолтод залуу уран бүтээлч шавь нар нь оролцохоос гадна Улсын филармонийн оркестр тоглох нь. Түүний энэ жилийн тоглолт олон онц сюрпризээр дүүрэн байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top