”Монгол туургатан мисс”-ийн шилдгүүд өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 27

“Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээн өнөөдөр 19:00 цагт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болно.

"Дэлхийн монголчуудын глобал" сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны мисс-2016" наадам энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байна. Наадмын эхний өдрүүдэд "фото мисс", "мисс авьяас", "мисс модель" номинаци амжилттай болсон. Тэгвэл маргааш буюу энэ сарын 27-ны өдөр финалын шалгаруулалт болох гэж байна.

Олон улсын миссийн тэмцээний дагуу долоон номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд "Мисс гүүдвил" номинацийн хүрээнд "Сүүн дусал" хүмүүнлэгийн аяныг өрнүүлжээ. Оролцогч гоо бүсгүйчүүд үндэсний компаниудаар зочлон 10 сая төгрөгийн хандив цуглуулан II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад хандивласан байна. Тэд "Говь", "Наран косметик", "Тагтаа", "Intercharm", "Best shoes" хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяныг өрнүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БЙАЖЭЖХЭ(183.81.171.135) 2016 оны 04 сарын 04

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ОДОО ЛУЙВАРЧДЫГ ӨДӨӨН ХАТГАГЧ БОЛСООН АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ АВСАН ГЭЭД БАЙГАА НӨХДИЙН АРД ДАНДАА ШУНАЛТАЙ ЭХНЭРҮҮД БАЙГАА, МОНГОЛ ХҮҮХНҮҮД ҮНДЭС УГСААГАА ГОЛОН ХАРИЙН ХҮНИЙ ӨВӨРТ ТАВАН ТӨГРӨГ ХАРАН ХЭВТДЭГ БОЛСОН, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ ХҮМҮҮС ЭД НА,Р БАРАГ БҮХ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЯАМДУУДАД ДАНДАА Л ХҮҮХНҮҮД АЖИЛЛАСНААС БОЛЖ ЭР ХҮНГҮЙ, ЭР ХҮН ШИГ ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРГҮЙ БОЛЧООД БНА МОНГОЛ, ДЭЭЛ, МАЛГАЙ ГУТАЛ, УТАС, ЦҮНХ НЬ БУЛГА БОЛЖ ӨӨРСДӨӨ СОЁО УРГАЖ НҮХЭНД ОРООГҮЙ БОЛОХООС МАНАЙ ХҮҮХНҮҮД БУЛГА, АЛТ БОЛСООН ЯМАА ТУЙЛААД ЯНГИА ЭВДЭХГҮЙ

0  |  0
Top