”Монгол туургатан мисс”-ийн тэмцээн эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 21

“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд буюу өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. 

Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд “Фото мисс” номинацид ийнхүү өрсөлдсөн юм. 

Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аянд оролцоно.    

Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. Тиймээс оролцогч гоо бүсгүйчүүд наадмын хүрээнд энэ сарын 23-нд эхлэнэ. Оролцогч бүсгүйчүүд аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудаар орж хандив цуглуулах юм байна. 

Энэхүү хандиваа бүхэлд нь Хүрээ амаржих газар  буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулахад зориулах юм байна. 

Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж.

Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлэхээр болжээ.  “Монгол туургатан мисс" тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.

Мисс модель

Мисс фото

Мисс авьяас

Мисс бикини

Мисс үндэсний хувцастай

Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулна.

Мөн энэхүү төрлөөс гадна "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10 сая төгрөгийн эзэн болно.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top