Т.Шинэтуяа Дэлхийн супер модель боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 21

Дэлхийн хувцас загварын ертөнцөд Монгол хэмээх нэрийг дуурсгах супер моделиор Т.Шинэтуяа тодорлоо. Тэрээр Өмнөд Африкийн Блумфонтейн болсон “World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцон ийнхүү ялагчийн титэм гардан авсан юм.

Гуравдугаар сарын 12-21-нд болсон ес дэх удаагийн Дэлхийн супер моделийн тэмцээний ялагчид хэдхэн хормын өмнө тодорсон бөгөөд өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлжээ.

Тэрбээр 16 настай бөгөөд “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч юм. Ялагч болсон Т.Шинэтуяа Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ.

Монгол Улсын хувьд анх удаа Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн 40 орноос шилдгийн шилдэг ялагч боллоо.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөн Монголоос Т.Батцэцэг оролцжээ. Энэ ангилалд Зимбабвегийн оролцогч Малайка түрүүлсэн байна.

Дэлхийн супермодель шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний ялагчдыг танилцуулъя.

Шилдгийн шилдэг ялагч & TRUMP MODELS-тэй гэрээ хийх эрх: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодель-2016: Малайка /Зимбабве/

Дэлхийн өсвөр насны супер модель-2016: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодел тэргүүн байр: Донна

Дэлхийн супермодел тэргүүн дэд байр: Тейлор /Австрали/

Дэлхийн өсвөр насны супер модель тэргүүн байр: Дейн /Өмнөд Африк/

Дэлхийн өсвөр насны супер модель тэргүүн дэд байр: Манси /Энэтхэг/

Шилдэг үдшийн даашинзтай оролцогч: Малайка /Зимбабве/

Шилдэг усны хувцастай оролцогч: Миша /Их Британи/ нар шалгарлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Goy(103.57.95.102) 2016 оны 03 сарын 23

Shan ohin bn mundag bn.amjilt

0  |  0
Irgen(59.153.115.216) 2016 оны 03 сарын 22

Battsetseg mongoldo hoshgirood bdag gadaadad suraggui yuma

0  |  0
irgen (112.72.11.67) 2016 оны 03 сарын 21

ene medleggui shaamiisan yum sonin l bna

0  |  0
Top