Г.Ариунбаатар Буриадын төрийн шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 09

Монгол Улсын гавьяат жүжигчин, "алтан хоолойт" Ганбаатарын Ариунбаатар ОХУ-ын Буриад улсын төрийн шагнал хүртжээ. Тэрбээр дэлхийн дуурийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн билээ.

Тус уралдаанд түрүүлсэн уран бүтээлч олон түүний багшид төрийн шагнал олгох шийдвэрийн дагуу дуучин Г.Ариунбаатар, түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нар Буриад улсын төрийн шагнал хүртээсэн байна.

 Г.Ариунбаатар энэ сарын 19-ний өдөр өөрийн уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт "Монгол сонгодог"-оо монгол түмэндээ толилуулахаар бэлтгэж буй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.159) 2015 оны 12 сарын 12

Aldar ner huniig amarhan evddeg yum , ikh bolgoomjilj urgelj shine yum ruu temuulj amdraarai. Delhiin hemjeenii duuchin bolj La Skala- iin taiznaa duulah ter ued tom duuchin boljee gej chi eereeree baharhaj bolno

0  |  0
Top