Автобусаар ажилдаа явах нь эрүүл мэндэд сайн

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

АНУ-ын Зүрхний холбоо нэгэн шинэ судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Судалгаагаар автобус, галт тэргээр ажилдаа явах нь зарим талаар дугуй унах болон алхахаас илүү эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэж тогтоожээ. Автобус, галт тэргээр тогтмол зорчдог хүмүүсийн цусны даралт хэвийн, чихрийн шижин тусах, илүүдэл жинтэй болох зэрэг магадлал дугуй унадаг, алхдаг хүмүүсээс бага байгаа нь ажиглагджээ. Японд хийсэн судалгаагаар, нийтийн тээврээр зорчигчид илүүдэл жинтэй болох магадлал 44 хувь, цусны даралт ихсэх магадал 34 хувь, чихрийн шижин тусах магадлал 27 хувиар тус тус бага байгааг тогтоосон байна. Гэрээсээ автобусны буудал, галт тэрэгний зогсоол хүртэл алхдаг хүмүүс гэрээсээ ажил хүртлээ алхдаг хүмүүсээс илүү хол замыг туулдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top