Аялал жуулчлалын олон улсын хурал Монголд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын XI форум энэ сарын 19-21-нд манай улсад болно. Энэхүү форумд ОХУ, БНХАУ, БНСУ болон Японы 120 төлөөлөгч оролцох юм. Форумыг БОНХАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байна. Өмнө нь манайх 2008 онд уг хурлыг зохион байгуулсан туршлагатай. Энэ жил хоёр дахь удаагаа “Олон улсын хурал, бизнес аялал, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн зах зээл” гэсэн сэдвийн дор зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн форумыг хийх нийт зардал 40 сая төгрөгтэй тэнцэх гэнэ. Үүний 10 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.108) 2015 оны 08 сарын 18

ene olon hural huigaa bolimoor yum boon zardal

0  |  0
Top