Зурхай: Үс засуулахад тохиромжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

Аргын тооллын 8 сарын 17, сумъяа гараг. Билгийн тооллын 3, Харцага одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 20 цаг 2 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(71.215.121.239) 2015 оны 08 сарын 18

zurhaig saraarn gargakj baival zygeer bnagantshan udriihiig gargaadl baih uma hedn udriinhuu zurhaig yridchilan harj baij ajlaa zohitsyylna shu dee unuudriihiig unuudur haraad nemergyi

0  |  0
Top