Тахлын вакцинд үнэгүй хамруулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 17

Зоонозын өвчин судлалын төвд тарваган тахлын вакциныг үнэ төлбөргүй хийж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай орны хувьд 7-9 дүгээр сард тарваган тахлын хамгийн өндөр идэвхтэй үе аж.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нарыг урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахыг анхаарууллаа.

Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн СэргэлэнӨвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум,  сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгааг албаныхан хэллээ. Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин орж ирэхээс сэргийлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл байнгын хяналтын цэг ажиллуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top