Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байна.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8,400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм.
Бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авахыг хүсвэл өөрийн оршин суугаа аймгийн Засаг даргын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт мөн урьдчилгаа төлбөр тушаасан баримтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд авчирч өгөөд техникээ авч болох юм.
Сэтгэгдэл ( 0 )