Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 17

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй гэдгийг албаныхан онцлон хэлж байгаа. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх л шаардагдах аж. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй хүүхдийг авахгүй. Үүн дээр НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа аж.

Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох юм. Харин хүүхдийн шээс, цагаан хорхойны шинжилгээг наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дүүргийн амбулаторийн эмнэлгүүдэд авах юм байна. Ингэхдээ тухайн цэцэрлэгийн зүгээс зөвхөн улсын эмнэлэгт шинжилгээ өгнө гэсэн шийдвэрийг гаргаагүй бол салбарын сайд, нийслэлийн Боловсролын газраас эмнэлэг ялган шийдсэн журам, тушаал гаргаагүй тухай мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top