Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 17

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Түүнд холбогдох хэргийг энэ сарын 3-нд болох байсан ч шүүгчдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч ОХУ-руу ажлаас явсантай холбоотойгоор өнөөдрийг хүртэл хойшлоод байгаа юм.

Л.Гансүхийг “Нүүрс”  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрөгч оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа  билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top