Монголчуудыг хүчингийн хэрэгт сэжиглэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

ОХУ-ын Буриадын цагдаагийн газраас хүчингийн хэрэг хийсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэд Буриадын нэгэн тосгонд эцэг, эхтэйгээ уулзахаар ирсэн бүсгүйг машиндаа хүчээр суулган авч яваад хээр аваачиж хүчирхийлсэн гэнэ. Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба гэмт этгээдүүдийг Монголын иргэд байх магадлалтай гэж үзэж байна.

 Хэрэгтнүүд мөнгөлөг цагаан өнгийн “Тоёота Харриер” машинтай байсан бөгөөд хэргийн газраас зугтахад нь хохирогч бүсгүй машиных нь дугаарыг харж амжаагүй аж. Тиймээс тус хотын цагдаагийн газраас гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.222.90.226) 2015 оны 08 сарын 14

Xyatadyyd baix yagaad ch MGL-chyyd bish

0  |  0
davaa(202.55.180.8) 2015 оны 08 сарын 14

ene medeellig motlogdvonii daraa olon niired medeelex xeregtei notolgoogui xergiig xen negen baix gej taamaglaj ni buruu curbaljlagch nar gej notlogdoogui xergiig ali neg ulciin neriig muutgaj baigaa xereg bishuu

0  |  0
зочин(103.9.90.2) 2015 оны 08 сарын 14

дандаа нэг иймэрхүү асуудалд орооцолдож байхын хаа явсан газраа

0  |  0
Top