Явган хүний замыг чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

Гандангийн уулзвараас МҮОНРТ хүртэлх явган хүний зам дагуу хэсэг газарт иргэд амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан автозам дээгүүр зорчиж байсан билээ. Тиймээс автомашины замд тугаж хашаагаа барьсан айлууды 2 м газар хашаагаа татахаар болжээ.

Ингэснээр Улаанбаатар нэгтгэл тухайн  хэсэг газар явган хүний зам тавих боломжтой болж байгаа юм. Өнөөдөр 09.30 цагт уг газрыг чөлөөлөх юм байна. Энэ мэт ойлголцол, шийдлээ хүлээсэн олон газар байгаа бөгөөд иргэд уян хатан хандах шаардлагатайг албаныхан хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top