Улаанбаатарт 27 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

Наймдугаар сарын 14 буюу өнөөдөр  баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно  Салхи  14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Дорнод Монголын тал нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top