800 гаруй сая төгрөгийн хохирлыг “БиЖиБиЖи” компаниас нэхэмжилэхээ мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 11

“Алдарт 16 дугаар барилга” гэж ойр хавынх нь оршин суугчид нэрийдэх болсон Баянгол дүүргийн 16 дугаар байр хазайлт өгч, оршин суугчдаа цочролд оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Хазайлт өгсөн уг байрнаас 200 гаруй оршин суугчийг нь шөнө дөлөөр нүүлгэж, ойролцоох зочид буудлуудад байрлуулсан.

Ингэж ард иргэдэд хүнд чирэгдэл, учруулж амьдарч байсан байрыг нь хазайхад тус байрны хажууд үйл ажиллагаа явуулж байсан “БиЖиБиЖи” хэмээх компани зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсанаас болсон гэх дүгнэлтийг холбогдох газрууд нь гарсан. Мөн энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь үргэлжилсээр байна. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас тухайн компанийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ.

Уг компанид холбогдох эрүүгийн хэрэг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ч ийнхүү барилгын ажил нь үргэлжилж, баяр хазйхад шөнө дөлөөр оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж, зочид буудалд байрлуулж басхүү тэдний хоол хүнсний зардал цаашлаад хөрс нягтаршуулах зэрэг олон үйл ажиллагаанд нийтдээ 700 гаруй сая төгрөг зарцуулсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас “БиЖиБиЖи” компаниас урьдчилсан байдлаар 800 гаруй сая төгрөг нэхэмжлэх тооцоо гаргаж, нэхэмжилнэ гэдгээ мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top