Живж амиа алдсан 74 хүний 22 нь хүүхэд

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 11

Энэ зун олон жилийн дунджаас илүү халж басхүү олон хоног үргэлжилсэн усархаг бороо их орсон. Тиймдээ гол усны түвшин нэмэгдэж, үерлэсэн ба халуунаас зугтаж усанд орох гэсэн хүмүүс ихэссэнээс одоогийн байдлаар нийтдээ 74 хүн эндээд байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Зөвхөн энэ зуны хугацаанд усанд живж амиа алдсан дээрх 74 иргэний 22 нь хүүхэд байсан байна. Түүнчлэн ОБЕГ-т ирсэн дуудлагын ихэнхийг гол, устай холбоотой дуудлага эзэлж байгааг дурдав. Мөн удахгүй хичээлийн шинэ улирал эхэлж орон нутгаас хотыг чиглэсэн олон оюутан залуус ирэхдээ холбогдуулан ОБЕГ-аас:

  • Баталгаатай зам, гүүрээр зорчих
  • Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчих
  • Гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
  • Голын эрэг дагуу тоглуулахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг сануулж, сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top