Амиа алдсан охины хэрэгт 262 машиныг шалгана

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 11

Наадмын үеэр буюу өнгөрсөн сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, охины зурагтай хамт цахим сүлжээгээр цацагдаж байсан. Тэгвэл охиныг алга болсноос дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар моргоос цогцсыг нь олсон юм. Гэвч ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гаднын нөлөөтэй нас барсан гэж үзэж хуулийн байгууллагуудыг шалгаж өгөхийг хүссэн.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас галт тэрэгний жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэдийгээр галт тэрэгний урдуур гэнэт орж ирсэн гэж байгаа ч галт тэрэгний жолооч зогсох боломжтой байсан үгүйг шинжээчид тогтоох аж. Мөн талийгаач охины хэрэгт хамгийн сүүлд суусан таксины жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм.

Охин хамгийн сүүлд хар бараан өнгийн "королла аксио" юм уу "аллион" маркийн машинд суусан гэж гэрчүүд мэдүүлжээ. Тиймээс цагдаагийн байгууллага Авто тээврийн үндэсний төвийн өгсөн судалгааны дагуу энэ төрлийн 262 машинд хяналт шалгалт явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(49.0.160.161) 2015 оны 08 сарын 12

Zaaval olj hynii hyalh yriig ygyi hiisen novshnyydad tseerlel hyleelgej olon niited tsatsaj gemt heregtniig geishgih gazargyi bolgooroi.gesgeen tseerlyyl.

0  |  0
01(50.46.127.170) 2015 оны 08 сарын 11

zaaval oloorooree tsagdaa nar mine

0  |  0
Top