Өдрийн зурхай: Үс засуулахад тохиромжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 11

Аргын тооллын 8 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 27, хэрцгий охин одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top